СЭЛЭНГЭ НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР "ХӨДӨЛМӨРИЙН БААТАР"-ТАЙ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын унаган хүү, нэрт эрдэмтэн, төр нийгмийн зүтгэлтэн, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, академич, профессор Пагважавын НЯМДАВАА Монгол Улсын Эрүүл мэндийн салбарыг чадварлаг удирдан зохион байгуулсан, анагаахын шинжлэх ухааны олон бүтээл туурвин нийтлүүлж, вируслоги, халдвар судлалын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан хөдөлмөр зүтгэлээ төр түмнээрээ үнэлүүлэн Монгол Улсын “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР” хэмээх эрхэм цолны эзэн боллоо.
Танд халуун талархал илэрхийлж, сайн сайхныг хүсэн ерөөе.