БУГАНТ ТОСГОН 2021 ОНЫ АВАРГУУДАА ТОДРУУЛЛАА
Бугантчууд хуучин оноо үдэж шинэ оноо утгах энэ цаг мөчид орон нутгийнхаа хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулан 2021 онд ажиллаж буй салбартаа бусдыгаа манлайлж идэвхи зүтгэлтэй ажиллан ажил үйлсээрээ тэргүүлсэн иргэдийг “Бугант тосгоны есөн алдартан”-аар тодруулан шагнал гардуулах арга хэмжээг 2021.12.30-ны өдөр зохион байгууллаа.
“Тэргүүний төрийн албан хаагчаар” Захирагчийн албаны Хөдөө аж ахуй,дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн Төмөрбаатар овогтой Шинэцэцэг
“Тэргүүний ажилтан”-аар Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Лхагвадорж овогтой Оюунжаргал
“Тэргүүний багш”- аар Ерөнхий боловсролын сургуулийн Нийгмийн ухааны багш Октябрь овогтой Мөнхсаруул.
“Тэргүүний багш”-аар Сургуулийн өмнөх боловсролын 2-р цэцэрлэгийн бүлгийн багш Р.Хангайсайхан.
“Тэргүүний малчин”-аар Бадрах овогтой Баттулга.
“Тэргүүний тамирчин”-аар жудо бөхийн тамирчин Батчулуун овогтой Номиндарь.
“Тэргүүний сурагч”-аар 9Б ангийн сурагч Ариундэлгэр овогтой Болор-Эрдэнэ.
“Тэргүүний ажилтан”-аар Сэлэнгэ Бугант ХХК-ийн тракторчин Хорлоо овогтой Даваабат.
“Тэргүүний бизнэсмен-ээр Бугант өгөөмөр ХХК-ны захирал Очирбат овогтой Майцэцэг.
“Тэргүүний хамт олон”-оор Л.Оюунжаргал эрхлэгчтэй Эрүүл мэндийн төвийн хамт олон тус тус шалгарлаа.
Мөн олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа дараах иргэдийг Засгийн газрын шагналууд болон Сэлэнгэ аймгийн шагналуудаар дараах иргэдийг шагнаж урамшууллаа.
Газрын харилцааны тэргүүний ажилтан тэмдэгээр Захирагчийн албаны газрын даамал Х.Байгалмаа
Боловсролын тэргүүний ажилтан тэмдэгээр Бугант ерөнхий боловсролын сургуулийн багш Э.Нямгэрэл
Тэргүүний уурхайчин тэмдэгээр Б.Батдэлгэр
Тэргүүний барилгачин тэмдэгээр ахмад настан М.Нүүдэл
Нийтийн аж ахуйн тэргүүний ажилтан тэмдэгээр Л.Алтангэрэл
Байгаль орчны тэргүүний ажилтан тэмдэгээр Сосна ХХК-ны ажилтан Х.Шүрэнцэцэг
Байгаль орчны тэргүүний ажилтан тэмдэгээр өндөр настан Н.Мөнхбаяр
Онц тээвэрчин тэмдэгээр БТЕГол ХХК-ны Баянгол уурхайн жолооч Н.Гансүх
Сэлэнгэ аймгийн хүндэт тэмдэгээр Сосна ХХК-ны Ерөнхий захирал С.Бүүвэйбаатар
Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгдийн хурлын Хүндэт өргөмжлөлөөр Буян Од ХХК-ны Ерөнхий захирал В.Буянтогтох
Сэлэнгэ аймгийн Засаг даргын Жуух бичгээр Захирагчийн албаны үйлчилгээний ажилтан Б.Алтантовч
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Жуух бичгээр ногоочин Х.Сувдандэлгэр
Байгаль орчин аялал жуучлалын яамны жуух бичгээр Буян од ХХК-ны ажилтан Т.Цэцэгээ, И.Ганцоож
Эрүүл мэндийн яамны жуух бичгээр Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Л.Оюунжаргал
ХАА-н тэргүүлэгч хоршоологч тэмдгээр Б.Оюунчимэг
Ажилласан жилийн үнэлгээний албаны Хөдөлмөр зүтгэл тэмдэгээр И.Алтанцэцэг нар тус тус шагнагдлаа.
Бугант тосгоны бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт, Ковид 19 цар тахлыг эрсдэлгүй даван туулахад идэвхи санаачилгатай ажилласан Сэлэнгэ Бугант ХХК, Буян Од ХХК, Ерөө ой мод ХХК, Номин Од ХХК, Үзэсгэлэнт бугант ХХК, Сосна ХХК, ЭБНЗ ХХК, Бугант Нандин ХХК, Бугант Минж ХХК, Бугант Говь ХХК, Жаврай ХХК, Номголжин ХХК, Баян суудал шүтээн ХХК, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд болох Ди Зэт Энд Ай ХХК, Баяжмал Алт ХХК, Жинжий Майнанг ХХК, Капитал авто сервис ХХК, Хроза праза ХХК, БТЕГ-Баянгол уурхай, Бугант тосгоны иргэд болох Т.Сурандаа, Б.Сансар, С.Хүрэлбат, М.Мерамхаан, О.Энхбат, Б.Баянжаргал нарт Захирагчийн албаны зүгээс баярласан талархасанаа илэрхийлж талархал гардууллаа.