МАНДАЛ СУМЫН 3 ДУГААР СУРГУУЛИЙН СУРАГЧИД "U16” ВОЛЕЙБОЛЫН ӨСВӨРИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Монголын Волейболын Залуучуудын Холбооноос зохион байгуулсан "U16” Волейболын өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд Мандал сумын 3 дугаар сургуулийн Ж.Мөнхбаяр дасгалжуулагчтай "ЗҮҮНХАРАА АЛТАЙН БАРС” эрэгтэй баг амжилттай оролцож тэргүүлэн улсын аварга болсон бол "ЗҮҮНХАРАА" эмэгтэй баг тамирчид 2-р байр эзлэн мөнгөн медалийн эзэд боллоо.

Ур чадвар, авхаалж самбаа, тоглолтын уран техникээрээ бусдаасаа онцгойрон гал гарсан гайхалтай тоглолтуудыг үзүүлсэн тус багаас “ШИЛДГИЙН ШИЛДЭГ ТОГЛОГЧ”, “ШИЛДЭГ ТЭГШ ТОГЛОГЧ”-оор М.Уранбаяр, “ШИЛДЭГ ХАМГААЛАГЧ”-аар Б.САНЖМЯТАВ, “ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ХАМГААЛАГЧ”-аар Б.МӨНХСОЁЛ, “ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ”-аар  Ж.МӨНХБАЯР нар шалгарлаа.

"U16" Волейболын өсвөрийн УАШТ  энэ сарын 13-16-ны өдрүүдэд явагдаж нийт 28 эмэгтэй, 24 эрэгтэй баг тамирчид оролцож авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөж гал гарсан гайхалтай тоглолтуудыг үзүүлэн  өндөрлөлөө.

ШИЛДГИЙН ШИЛДГЭЭР ШАЛГАРСАН БАГШ, СУРАГЧДАДАА ЦААШДЫНХ НЬ СПОРТЫН ИХ ЗАМНАЛД ӨНДРӨӨС ӨНДӨР АМЖИЛТЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ: