МОНГОЛ УЛСЫН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙГ БАТЛАЛЦАХАД СЭЛЭНГЭ НУТГААС 22 ДЕПУТАТ ОРОЛЦОЖ БАЙВ
Монгол Улс 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулиа дөрвөн удаа хэлэлцэн баталж гаргасан түүхтэй.
2022 оны нэгдүгээр сарын 13-ны энэ өдөр шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой тохиож байна.
Ардын Их Хурлын 430 депутатын оюуны үр шим дор өнөөдрийн бидний язгуур эрх ашгийг хамгаалах эрх үүрэг бүхий шинэ Үндсэн хууль батлагджээ. Сэлэнгэ аймгаас:
1.Сангажавын Баярцогт
2.Гүррагчаагийн Нороврагчаа
3.Санжийн Цэвээндорж
4.Гончигдаржаагийн Хашбаатар
5.Сандагийн Ганболд
6.Ишийн Бадарч
7.Ренчингийн Баярсайхан
8.Сүрэнжавын Даваасүрэн
9.Ламжавын Батжаргал
10.Дашзэвэгийн Тангад
11.Жигжидийн Жавзандорж
12.Гүржавын Сүрэнжаргал
13.Алчайн Амжаа
14.Мандахын Жамсран
15.Цогжоогийн Шагдарпүрэв
16.Жамбын Норовсамбуу
17.Халтарын Намсрайжав
18.Жадамбын Бямбаноров
19.Нацагийн Дэлгэрмөрөн
20.Мулцангийн Доржсүрэн
21.Батын Сайнжаргал
22.Думаажавын Батбаяр нарын 22 депутат шинэ Үндсэн Хуулийг батлахад хувь нэмрээ оруулж байсан нь түүхэнд бичигдэн үлдээд байна.
Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлахад Сэлэнгэ нутгийнхаа ард иргэдийн дуу хоолой болж мэдлэг оюунаа шингээн оролцсон 22 депутат болон гэр бүл, үр хүүхдүүдэд нь 30 жилийн ойн мэндийг хүргэж, ажил амьдралд нь гэгээн сайхан бүхнийг хүсэн ерөөе.