АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО
Өнөөдрийн аймгийн Онцгой комиссын хуралдаанаас:
-Халдварын тархалтын түвшинг 7 хоног бүр тогтоон, үнэлгээг аймгийн Онцгой комисст тайлагнаж ажиллахыг аймгийн Эрүүл мэндийн газарт даалгаж,
-Тархалтын цар хүрээ, эм, эмнэлгийн хэрэгсэл, ор, тоног төхөөрөмж, хүний нөөцийг оновчтой зөв тодорхойлж, хариу арга хэмжээний төлөвлөгөөнд тодотгол хийн, урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг сумдын Онцгой комиссын дарга нарт үүрэг болголоо.
Аймгийн хэмжээнд “Цагаан сарын баяр”-ыг зөвхөн гэр бүлдээ тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж, төр төсвийн байгууллагууд болон олон нийтийг хамарсан золголт зохион байгуулахыг хязгаарлалаа.
Олон нийтэд коронавируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх болон халдвар хамгааллын дэглэмийг баримтлах заавар зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж ажиллахыг мэргэжлийн байгууллагууд болон сумдын Онцгой комиссын дарга нарт үүрэг болголоо.
Нийт иргэддээ коронавируст халдвар /Ковид-19/-аас өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж халдвар хамгааллын дэглэмийг амьдралын хэв маягтаа дадал болгон хэвшүүлж чанд мөрдөхийг уриаллаа.