АЙМГИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛАХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Өнөөдөр аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж НҮБ-ын ХХААБ-тай хамтран Сэлэнгэ аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Тус ажлыг Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын ХХААБ-аас хэрэгжүүлж буй "Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах" (STREAM) төслийн хүрээнд хийж гүйцэтгэх юм.
Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө нь газар, байгалийн нөөцтэй холбоотой бүхий л салбарын суурь, бодлогын баримт бичиг болдог гэдэг утгаараа чухал ач холбогдолтой.