АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ХЭЛТЭС АГЕНТЛАГИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЖ ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙГАА АЖИЛ, ТУЛГАМДАЖ БАЙГАА АСУУДЛЫГ НЬ СОНСЛОО
Өнөөдөр аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж хэлтэс агентлагийн удирдлагуудтай уулзаж өөрийн салбарт хийхээр төлөвлөж байгаа ажил, тулгамдаж байгаа асуудлыг нь сонслоо.
Мөн 2022 онд салбарын сайдуудаас аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээнд тусгахаар төлөвлөсөн саналууд дээр харилцан ярилцлаа.
Энэхүү уулзалтын хүрээнд саналуудыг хэрхэн хэрэгжүүлэх, 2022 онд анхаарч ажиллах асуудлуудыг тодотголоо.