АЙМГИЙН АВАРГА НОГООЧИН ЛХАГВАСҮРЭНГИЙН УНДРАХ
2021 оны аймгийн аварга ногоочин Жавхлант сумын 1 дүгээр багийн иргэн Лхагвасүрэнгийн Ундрах Сүхбаатар сумын унаган хүүхэд.
Тэрээр 1998 оноос эхлэн өрхийн хэрэгцээнд 6-8 га талбайд төмс, хүнсний ногоо тариалж , нэгж га талбайгаас 250-350 цн буюу жилд 90-160 тн төмс, хүнсний ногоо хураан авч зах зээлд худалдан борлуулж байна.
Хаврын тариалалт, намрын ургац хураалтаар орон нутгаас 10-20 иргэний түр ажлын байраар ханган ажилладаг.