АЙМГИЙН АВАРГА ТАРИАЛАНЧ ДАВААГИЙН ДОРЖБАТ
2021 оны аймгийн аварга тариаланчаар Баянгол сумын “Хүрэл–Өлзий” ХХК-ийн трактор, комбайнч Даваагийн Доржбат тодроод байна.
Аварга тариаланчийн шагналыг аймгийн Засаг даргын орлогч Ц.Рэгзэдмаа орон нутагт нь хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.
Д.Доржбат Увс аймгийн Наранбулаг уугуул. 1983 оноос 1995 он хүртэл Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд Ойн аж ахуйн тракторын жолооч, 1995-1999 онд Баянгол сумын "Эрхэт ХХК"-д трактор, комбайнч, 2000-2004 он хүртэл "Буянт хүлэг"ХХК-д трактор, комбайнчаар тус тус ажиллаж байжээ. 2004 онд “Хүрэл-Өлзий” ХХК байгуулагдсанаас эхлэн одоог хүртэл газар тариалангийн үйлдвэрлэлд трактор, комбайнчаар тасралтгүй 40 жил ажиллаж байгаа тариаланч байна.
Ажлыг чин сэтгэлээсээ хийдэг, хөдөлмөрийн төлөө төрсөн хүн дээ хэмээн хамт олон нь бахархан ярьж байв.