АЙМГИЙН АВАРГА НОГООЧИН ЛХАГВАЖАВИЙН МӨНХ-ЭРДЭНЭ
2021 оны аймгийн аварга ногоочин Баруунбүрэн сумын 3 дугаар багийн иргэнЛхагважавын Мөнхэрдэнэ 2007 оноос хойш хүнсний ногоо тариалж байна.
Аймгийн аваргын шагналыг аймгийн Засаг даргын орлогч Ц.Рэгзэдмаа албан ёсоор хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.
Л.Мөнх-Эрдэнэ өрхийн хэрэгцээнд 4 га талбайд төмс, хүнсний ногоо тариалж, нэгж га талбйгаас 250-300 цн буюу жилд 50-70 тн төмс, хүнсний ногоо хураан авч зах зээлд худалдан борлуулдаг байна.
Бургалтайн голоосоо усаа хуримтлуулах 10 тн усан сан байгуулан ногоогоо бороожуулагчаар услах нөхцлийг бүрдүүлсэн нь ногооны ургалтад ихээхэн хувь нэмэр болж байгааг тодотгон ярьж байв.
Мөн төрөл бүрийн модны үрсэлгээ хийж, өөрийн эзэмшлийн талбайдаа тарьж ургуулан, нутаг усныхандаа мэддэг чаддаг бүхнээрээ зөвлөн туслах чиглэлээр сэтгэл зүтгэлээ шингээн ажиллаж байгаа залуу ногоочин ажээ.