АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ДАВААГИЙН БАТТОГТОХ
Жавхлант сумын Бумбат багийн малчин Даваагийн Баттогтох Увс аймгийн Малчин сумын уугуул.
Аймгийн аварга малчны эрхэм шагналыг аймгийн Засаг даргын орлогч Ц.Рэгзэдмаа хотонд нь аваачин хүлээлгэн өгч хүндэтгэл үзүүллээ.
Д.Баттогтох мал аж ахуйн салбарт тасралтгүй 26 жил ажиллаж байна. Сүүлийн 3 жилд 569-613 толгой мал маллаж, 100 эхээс 100-101 төл бойжуулжээ. Өрхийн амьжиргааны гол эх үүсвэр болсон мал аж ахуйнхаа бүтээгдэхүүний борлуулалтаас 46,6-64,3 сая төгрөгийн орлого олж аж амьдралаа авч явж байна. Тэрээр үржлийн зориулалтаар 26 мал борлуулсан байна. Иргэдийг малжуулахад бодитой хувь нэмэр оруулж 2 өрхөд 2 тугалтай үнээ, 60 толгой бог өгчээ. 2021 оны эцэст 593 мал тоолуулж, ямааны эзлэх хувийг 7,5 хувьд бариад байна.