АЙМГИЙН АВАРГА ФЕРМЕР ГАНБААТАРЫН ГАНТУЛГА
Баруунбүрэн сумын Ивэн багийн фермер Ганбаатарын Гантулга
Баруунбүрэн сумын унаган хүүхэд.
Аймгийн аварга фермерийн шагналыг аймгийн Засаг даргын орлогч Ц.Рэгзэдмаа хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.
Залуу фермер маань мал аж ахуйн салбарт 16 жил ажиллаж байна. Энэ хугацаанд малынхаа үүлдэр угсаа, ашиг шимийг нэмэгдүүлж герефорд, улаан ангус үүлдрийн үхрийг Сэлэнгэ аймгийнхаа бодлого шийдвэрт нийцүүлэн фермерийн чиглэлээр голлон маллах болжээ. Тэрээр 100 эхээс 100 төл бойжуулан, нэг үхрээс 210 кг мах, үйлдвэрлэж мал аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтаас 8,5-13,6 сая төгрөгийн орлоготойгоор ажиллаж байна. Туслах малчин авч цалинжуулан 156 толгой мал, гэр өгч хамтран ажиллаж байна. Газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуй эрхлэх үүднээс малын тоог багасгаж, нэг малаас авах ашиг шимийг зорилго дор үе шаттайгаар малаа эрчимжүүлэх ажлыг эхлүүлж ийнхүү үхрийн фермерийн зориулалттай болгоод байгаа юм.