АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН БАСАНГИЙН САМБУУ
Баруунбүрэн сумын Бургалтай багийн малчин Басангийн Самбуу
Увс аймгийн Тариалан сумын уугуул. Мал аж ахуйн салбарт тасралтгүй 44 жил ажиллаж байгаа энэ буурай сүүлийн 3 жилд 733-815 толгой мал маллаж, хээлтэгч малын хувийн жинг бодод 42, богд 48 хувьд хүргэн, 100 эхээс 95-100 төл бойжуулжээ.
44 жилийнхээ хөдөлмөр зүтгэлийг үнэлүүлсэн хүндэт шагналыг аймгийн Засаг даргын орлогч Ц.Рэгзэдмаа хотонд нь хүргэн өгч хүндэтгэл үзүүллээ.
Б.Самбуу гуай мал аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтаасаа 17,0-49,0 сая төгрөгийн орлого олж, иргэдийг малжуулахад 118 мал олгосон байна.
2021 оны жилийн эцэст 712 мал тоолуулж, ямааны эзлэх хувийг 36,7 хувьд бариад байгаа юм. Амьжиргааны түвшин доогуур өрхийг малжуулах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор туслах малчин авч цалинжуулан ажиллуулж байна.