АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ДАМДИНЫ ӨРНӨХБИЛЭГ
Орхонтуул сумын Хонгор-Овоо багийн малчин Дамдины Өрнөхбилэг 2021 оны аймгийн аварга малчнаар шалгарлаа. Аварга малчны шагналыг аймгийн Засаг даргын орлогч Ц.Рэгзэдмаа хүндэтгэлтэйгээр хүлээлгэн өгч, аз жаргалын дээдийг хүсэн ерөөлөө.
Д.Өрнөхбилэг Увс аймгийн Өлгий сумын уугуул. 2008 онд Сэлэнгэ амйгийн Орхонтуул суманд шилжин ирж өдийг хүртэл тасралтгүй 21 жил мал мал аж ахуйн салбарт ажиллаж байна. Тэрээр шилмэл омгийн малаар малынхаа үүлдэр угсааг сайжруулахад голлон анхаарч үхэр сүргээ Сэлэнгэ үүлдрээр, хонин сүргээ Баяд үүлдрээр, ямаан сүргээ Өлгийн улаан үүлдрээр тус тус сайжруулжээ.
Мал сүргээ өсгөн үржүүлэхийн зэрэгцээ нийгмийн хариуцлагын хүрээнд сум орон нутгаас зохиогдож буй аливаа үйл ажиллагааг ивээн тэтгэн дэмжиж, зорилтот бүлгийн иргэдийг малжуулах, ажлын байраар хангахад орон нутагтайгаа амжилтай хамтран ажиллаж эргэж холбоотой ажиллаж байна.