АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН Ж.ЛУВСАНДАМБА
Орхонтуул сумын Шар-Ус багийн малчин Жамъянсүрэнгийн Лувсандамба 2021 оны аймгийн аварга малчнаар тодорлоо. Аварга малчны шагналыг аймгийн Засаг даргын орлогч Ц.Рэгзэдмаа хотонд нь очиж хүлээлгэн өгч хүндэтгэл үзүүллээ.
Ж.Лувсандамба Завхан аймгийн Цэцэн-Уул сумын уугуул. Мал аж ахуйн салбарт 20 жил ажиллаж байгаагаас сүүлийн 3 жилд 877-1130 толгой мал маллаж, хээлтэгч малын хувийн жинг бодод 39, богд 48 хувьд хүргэж 100 эхээс 99-100 төл бойжууллжээ. Нэг малаас 280 гр ноолуур, 1042 гр ноос, 1,1 л сүү ашиглан мал аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтаас 39,7-46,8 сая төгрөгийн орлого олж, үржлийн зориулалтаар 254 мал борлуулан, иргэдийг малжуулахад 323 мал олгоод байна. 2021 оны эцэст 877 мал тоолуулж, ямааны эзлэх хувийг 14,8 хувьд барьжээ. Зорилтот бүлгийн өрхийг түр ажлын байраар хангаж цалинжуулан дэмжиж ажиллаж байна.
Аварга малчиндаа амжилт бүтээл, аз жаргалыг хүсэн ерөөе.