АЙМГИЙН 2021 ОНЫ САЛБАРЫН АВАРГУУД ШАГНАЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Өнөөдөр хийж бүтээж байгаа хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж 2021 оны "Сэлэнгэ аймгийн аварга" болсон салбар салбарын манлайлагчид шагналаа хүлээн авлаа.
Шагналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа, Засаг дарга Н.Лхагвадорж, Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Ц.Рэгзэдмаа нар гардуулан өглөө.
-Аймгийн “Тэргүүний хамт олон”-Ерөө сумын Эрүүл мэндийн төв
-Аймгийн “Төрийн Захиргааны аварга ажилтан”- БШУГ-ын Бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Пүрэвийн Мягмарсүрэн
-Аймгийн “Боловсролын салбарын аварга ажилтан”- Сүхбаатар сумын Улсын тэргүүний ерөнхий боловсролын 2-р сургуулийн Нийгмийн ухааны багш Б.Мягмарсүрэн
-Аймгийн “Боловсролын салбарын аварга ажилтан”- Мандал сумын Ерөнхий боловсролын 4-р сургуулийн Газар зүй, биологийн багш Даваасүрэнгийн Мөнхбаатар
-Аймгийн “Эрүүл мэндийн салбарын аварга ажилтан”- Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Батсуурийн Чимгээ
-Аймгийн “Эрүүл мэндийн салбарын аварга”-Алтанбулаг сумын Эрүүл мэндийн төвийн бүртгэл мэдээллийн ажилтан Намжилын Найманжин
-Аймгийн “Эрүүл мэндийн салбарын аварга ажилтан”- аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Ойдовын Энхжаргал
-Аймгийн “Соёл урлагийн салбарын аварга ажилтан”- Жавхлант сумын соёлын төвийн дарга Гэлдээгийн Бямбасүрэн
-Аймгийн “Биеийн тамир спортын салбарын аварга ажилтан” Биеийн тамир спортын газрын арга зүйч Лхагвагийн Аззаяа
-Аймгийн “Санхүү эдийн засгийн салбарын аварга ажилтан”- Ерөө сумын Ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогч Рэнпилийн Дариймаа
-Аймгийн “Худалдаа үйлчилгээний салбарын аварга ажилтан”- Сүхбаатар сумын "Нарлаг Сэлэнгэ мөрөн" ХХК-ийн захирал Баярринченгийн Одончимэг
-Аймгийн “Үйлдвэрлэлийн салбарын аварга ажилтан”-Мандал сумын "Мон зуу шаглаа" ХХК-ийн оёдолчин, эсгүүрчин Намнансүрэнгийн Октябрь
-Аймгийн “Дэд бүтцийн салбарын аварга ажилтан”-Мандал сумын "Цант –Орхон" ОНӨААТҮГ-ын техникч Чойдогийн Батцэнгэл
-Аймгийн “Дэд бүтцийн салбарын аварга ажилтан”- аймгийн Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийн техникч Дашдоржийн Отгонбаатар
-Аймгийн “Хууль хяналтын салбарын аварга ажилтан”- аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга, өмгөөлөгч Рэнцэндоржийн Атарцэцэг
-Аймгийн “Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын аварга ажилтан”- Ой баясах ХХК-ийн захирал Банзрагчийн Эрдэнэчимэг
-Аймгийн “Тэргүүний сурагч”/сурлага/ - Улсын Тэргүүний ерөнхий боловсролын лаборатори 4 дүгээр сургуулийн 12б ангийн сурагч Отгончулууны Нандин-Эрдэнэ
-Аймгийн “Тэргүүний сурагч” /урлаг/ - Улсын Тэргүүний ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 12г ангийн сурагч Одмаагийн Очгэрэл
-Аймгийн “Тэргүүний сурагч”/спорт/-Улсын Тэргүүний ерөнхий боловсролын лаборатори 4 дүгээр сургуулийн 10а ангийн сурагч Баянмөнхийн Амин-Эрдэнэ
-Аймгийн “Шилдэг уяач”Сүхбаатар сумын уяач Даринчулууны Баатарзориг нар тус тус тодроод байгаа билээ.
Мөн салбарын тэргүүний ажилтнаар шагнагдсан хүмүүс энэ өдөр шагналаа хүлээн авлаа.
-“Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан”-аар Зүүнбүрэн сумын иргэн, ахмад настан Ёндонгийн Оюунчимэг
-“Хөдөлмөрийн тэргүүний ажилтан”-аар аймгийн Нэгдсэн эмнэлгийн ахмад настан Дамдинсүрэнгийн Лханаажав
-“Үйлчилгээний тэргүүний ажилтан”-аар Сүхбаатар сумын Гурван мэргэд захын бизнес эрхлэгч Зандаахүүгийн Батбаяр
-“Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан”-аар
аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн эрхлэгч, их эмч Нинжбадгарын Бямбацогт
аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын эмч Ганбатын Баасанжаргал
аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүдийн эмч Цэдэн-Ишийн Одончимэг
аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүдийн эмч Баясгалангийн Цогтбаатар
аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн их эмч Ихсуурийн Ундармаа
аймгийн Нэгдсэн эмнэлгийн Нүдний эмч Цэнгэлийн Золжаргал
аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн эмч Сангижаргалын Баярмаа
“Санхүү банкны тэргүүний ажилтан”-аар аймгийн Нэгдсэн эмнэлгийн нярав Цэрэндоржийн Гэрлээ
“Авто тээврийн тэргүүний ажилтан”-аар Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн Түргэн тусламжийн жолооч Цээлхаажавын Эрдэнэбилэг
“Онц тээвэрчин цол тэмдэг”-ээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн жолооч Амгаланбаатарын Ууганболд
“Хөдөлмөрийн тэргүүний ажилтан”-аар Мандал сумын Нийтийн номын санч Батбаярын Байгалмаа нар шагнагдлаа.
Хөдөлмөрөө үнэлүүлж шагнагдсан бүх хүмүүстээ ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргалыг хүсэн ерөөе.