АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАРТ ШУУРХАЙ АЛБАНЫ АВТОМАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
Өнөөдөр аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж аймгийн Онцгой байдлын газарт шуурхай албаны 2 автомашиныг албан ёсоор хүлээлгэн өгч онцгой нөхцөл байдалд цаг нартай уралдан ажилладаг алба хаагчдын үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүллээ.
Ийнхүү аймгийн Онцгой байдлын газрын гамшгийн голомтод шуурхай хүрэлцэн очих, удирдлага зохион байгуулалтаар хангах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд оролцоход туулах чадвар сайтай автомашины хангалт дээшилж байна.