Цагааннуур, Зүүнбүрэн чиглэлд Улаанбаатараас нийтийн тээврийн автобус үйлчилнэ

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг дарга Э.Саранбаатар “CITY BUS” компанийн захирал Ц.Батбаяртай хамтран ажиллах гэрээг үзэглэжээ. Ингэснээр Цагааннуур, Зүүнбүрэн сумын иргэд Улаанбаатар-Зүүнбүрэн-Цагааннуур-Улаанбаатар чиглэлд  хот хоорондын автобусаар зорчих боломж бүрдсэн байна.

Тус нийтийн тээвэр ирэх 3-р сарын 1-ний өдрөөс үйлчилж эхлэх аж. Энэхүү нийтийн тээврийн үнэ том хүн 2800 төгрөг, 6-12 насны хүүхэд 14000 төгрөгөөр зорчих юм. Уг автобусны үндсэн чиглэл Улаанбаатараас-Цагааннуур хүртэлх зорчих хөдөлгөөнийг зохион байгуулах аж. Энэхүү үйлчилгээг долоо хоног бүрийн лхагва гарагт Улаанбаатараас Цагааннуур чиглэлд 14:00 цагт үзүүлэх юм байна. Харин Цагааннуураас-Улаанбаатар чиглэлд пүрэв гараг бүрийн 11.00 цагаас хөдлөх тов гарчээ. Энд 20 хүртэлх кг ачааг үнэгүй тээвэрлэх гэнэ. Цаашид энэхүү нийтийн тээврээр үйлчлүүлэх иргэдийн тоо нэмэгдвэл долоо хоногт 2 удаа зорчих боломжийг бүрдүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна. Энэхүү үйлчилгээг хэрэгжүүлснээр дээрх сумдын иргэдэд зардал хэмнэсэн, нийслэл орох унааны гачлан үгүй болж байна хэмээн нутгийн иргэд талархалтай байна.