"ЦАСНЫ БАЯР" АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар сумын 1 дүгээр багийн Хонгор морьтод "Илүүдэл жингүй-эртэч Монгол" аяны хүрээнд "Эрүүл агаар-Идэвхтэй хөдөлгөөн" уриан дор цасны баярын арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээнд 24 байгууллагын 300 гаруй төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчид, иргэд хамрагдлаа.
Цасны баярын хүрээнд зохион байгуулагдсан
Буухиа тэмцээний:
1 дүгээр байранд-Хилийн цэргийн 0243 дугаар анги
2 дугаар байранд-Цагдаагийн газар
3 дугаар байранд-Сургуулийн өмнөх боловсролын байгууллага
Олс таталт:
1 дүгээр байранд-Цагдаагийн газар
2 дугаар байранд-0243 дугаар анги
3 дугаар байранд-Хүнс хөдөө аж ахуйн газар
Монгол дээлтэй хосын төрөлд:
1 дүгээр байранд-Хүнс хөдөө аж ахуйн газрын хос
2 дугаар байранд-Гаалийн газрын хос
3 дугаар байранд-Нэгдсэн эмнэлгийн хос
Гийр өргөлт /эрэгтэй/:
1 дүгээр байранд-Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын Баярдалай
2 дугаар байранд-0101 ангийн Лхагвадорж
3 дугаар байранд-Цагдаагийн газрын Баатарсайхан
Гийр өргөлт /эмэгтэй/:
1 дүгээр байранд-Спортын сургуулийн Сарангоо
2 дугаар байранд-ХААН банкны Мөнхтуяа
3 дугаар байранд- Сүхбаатар Хөгжил тохижилт -Ариунтуяа
Шилдэг Урц: 0101-р ангийн урц тус тус шалгарлаа.
Дасгал хөдөлгөөнөөр эрүүл мэндээ дэмжицгээе.