"ХАМТАРСАН БАГ"-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Сайхан сумын Хөтөл нэгдүгээр багийн "Хамтарсан баг"-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын хүрээнд нэгдсэн сургалт зохион байгуулагдсан байна.
Энэхүү сургалт нь"Хамтарсан баг"-ийн дэргэдэх "Эцэг эхийн зөвлөл", "Байгууллагын эцэг эхийн зөвлөл"-ийн дарга, хэсгийн ахлагч нарын дунд анхан шатны мэдлэг олгох, хүүхэд хамгаалах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн төлөвлөгөөт сургалт ажээ.
Сургалтад Сайхан сум дахь сум дундын шүүх, сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид оролцож холбогдох хууль эрх зүйн мэдээллийг өгсөн байна.