ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ БАЯНГОЛ СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэлтсийн дарга н.Энхмаагаар ахлуулсан ажлын хэсэг Баянгол суманд ажиллаж байна.
ҮАБЗ-ийн ажлын алба, ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газар, ГЕГ-ийн Хорио цээр хариуцсан улсын ахлах байцаагч, ОБЕГ-ын Улсын нөөцийн хэлтэс, Хүмүүнлэгийн тусламжийн газар, аймгийн ОБГ-ын дарга зэрэг холбогдох албаны хүмүүс ОБГ-ын 5 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцаж, сумын ИТХ-ын дарга Б.Энхбат, Засаг даргын орлогч Ө.Жавхлантөгс нартай цаашид авах арга хэмжээний талаар санал солилцон, мэргэжил арга зүйн заавар зөвлөгөө өгч байна.