АФРИК ТИВИЙН НОЁН ОРГИЛ КИЛИМАНЖАРО УУЛАНД СЭЛЭНГЭ АЙМГИЙН ТУГ МАНДЛАА
Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй ч хүсэл зорилгынхоо төлөө тууштай тэмцэгч Сайхан сумын уугуул, уулчин Ч. Мөнгөндалай 2022 оны 2-р сарын 15-ны өдөр Килиманжаро /Kilimanjaro/ уулын 5895 м оргилд хүрч Сэлэнгэ аймгийнхаа тугийг ноён оргилд мандууллаа.
Уулчин Ч.Мөнгөндалайн энэ удаагийн авиралтад аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж мөнгөн дэмжлэг үзүүлж, амжилт хүссэн билээ.
Ч.Мөнгөндалайгийн авирсан энэхүү уул нь Танзани улсын нутагт оршдог, дэлхийн экватороос урагш 350 км, Энэтхэгийн далайгаас 280 км, Викториа нуураас 400 км зайд байрладаг галт уул юм. Килиманжаро нь далайн түвшнээс дээш 5895 м өндөрт өргөгдсөн Африк тивийн хамгийн өндөр уул ажээ.
Ч.Мөнгөндалайдаа халуун баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе.