ЧӨЛӨӨТ БӨХИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН
Чөлөөт бөхийн өсвөр үе, насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн Мандал сумын спорт цогцолборт эхэллээ.
Тэмцээний нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж оролцож, баг тамирчдад амжилт хүслээ.
Тус тэмцээнд 15 багийн 280 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөж байна.
Нийт тамирчиддаа амжилт хүсье.