ӨНӨӨДРИЙН САЙХАН МЭДЭЭ:
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамт олон төрөлхийн хоол боловсруулах эрхтэн тогтолцооны хөгжлийн гажигтай нярайд эхний шатны яаралтай мэс заслын тусламжийг телемедицин ашиглан ЭХЭМҮТ-ийн хүүхдийн ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Л. Ганбаяр эмчтэй холбогдон амжилттай хийсэн мэдээг хүргэж байна.
Мэс заслын багт ажилласан аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч, эмч М. Бямбацогт, мэдээгүйжүүлгийн эмч НХЯТ тасгийн эрхлэгч О. Ганзориг, нярайн эмч С.Наранзул,
мэс заслын сувилагч Д. Болортуяа, мэдээгүйжүүлгийн сувилагч Б.Цэцгээ, мэс заслын үйлчлэгч Р. Сэлэнгэ нартаа халуун баяр хүргэе.
Монголын үрс маш олон болтугай.
Сайн үйлс бүхэн түгэн дэлгэрэх болтугай.