ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ, СУРГАЛТ БОЛЖ БАЙНА
Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан хөгжлийн бодлогын баримт бичгүүд, Шинэ сэргэлтийн бодлогыг аймаг, орон нутаг, салбарын хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудыг тодотгох, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжүүлж буй "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд Сэлэнгэ аймаг тарьц, суулгацаар улсын хэрэгцээг хангах, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, Аймгийн Засаг даргаас агентлагийн дарга нартай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөө, сумдын Засаг дарга нарын хамтран ажиллах гэрээний 2021 оны гүйцэтгэлийг үнэлж, дүгнэх, 2022 оны төлөвлөгөө, хамтран ажиллах гэрээг байгуулах, үндсэн зорилгын хүрээнд зохион байгуулагдаж байгаа "Хүнээ дээдэлж-хамтдаа хөгжье" зөвлөлдөх уулзалт, сургалт болж байна.
Зөвлөлдөх уулзалт, сургалтад Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, ЗГХЭГ, салбарын сайдууд, яам тамгын газрынхан оролцон шинэ сэргэлтийн бодлогын хүрээн дэх мэдээллийг хүргэж, Сэлэнгэ аймгийн салбар тус бүрийн төлөвлөлт, нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлуудын талаар харилцан ярилцаж байна.