Д.МЭНДСАЙХАН ЗАХИРАГЧТАЙ ХИЛИЙН ЦЭРГИЙН 0243 ДУГААР АНГИ ЦУВРАЛ ТЭМЦЭЭНИЙГ ТЭРГҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Зэвсэгт хүчний 101 жилийн ой "Монгол Цэргийн өдөр"-ийг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийн ивээл дор явагдсан цэргийн хүрээний байгууллагуудын цуврал тэмцээн уралдаануудад 7 байгууллагын давхардсан тоогоор 400 гаруй алба хаагчид оролцож хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдсөнөөс нийлбэр дүнгээр хурандаа Д.Мэндсайхан захирагчтай Хилийн цэргийн 0243 дугаар анги "Тэргүүн байр", хурандаа О.Батгэрэл захирагчтай Хилийн цэргийн 0101 дүгээр анги "Дэд байр", хурандаа Г.Галбадрах даргатай аймгийн Онцгой байдлын газар "Гутгаар байр"-ыг тус тус эзэлж шагналаа хүлээн авлаа.