УЛСЫН ОЛИМПИАДАД ОРОЛЦОХ БАГШ, СУРАГЧИД ТОДОРЛОО
Аймгийн Засаг даргын нэрэмжит Монголын Математикийн 58 дугаар олимпиадын хоёрын даваа аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын 9-12 дугаар ангийн сурагчдын дунд амжилттай зохион байгуулагдлаа. Аймгийн олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчид Улсын олимпиадад Сэлэнгэ аймгийнхаа нэрийн өмнөөс оролцох эрхээ ийнхүү гардлаа.Энэ удаагийн олимпиадын
9 дүгээр ангийн сурагчдыг:
-Мандал сумын Билиг ДБ сургуулийн сурагч Д.Номин-Эрдэнэ
-Мандал сумын Хэрх тосгоны ЕБС-ийн сурагч О.Мөнхчимэг
-Мандал сумын 3 дугаар сургуулийн сурагч Т.Энхтуяа
10 дугаар ангийн сурагчдыг:
-Мандал сумын Билиг ДБ сургуулийн сурагч О.Хүслэн
-Мандал сумн Хэрх тосгоны ЕБС-ийн сурагч О.Золбоо
-Мандал сумын 3 дугаар сургуулийн сурагч Б.Тамир
11 дүгээр ангийн сурагчдыг:
-Мандал сумын Билиг ДБ сургуулийн сурагч О.Санчир
-Мандал сумын Хэрх тосгоны ЕБС-ийн сурагч А.Буянтөгөлдөр
-Сүхбаатар сумын 4 дүгээр сургуулийн сурагч У.Учрал
12 дугаар ангийн сурагчдыг:
-Мандал сумын Билиг ДБ сургуулийн сурагч Д.Ганцэцэг
-Сүхбаатар сумын 1 дүгээр сургуулийн сурагч Д.Содномжамц
-Сайхан сумын 2 дугаар сургуулийн сурагч Л.Ариунжаргал,
Багш нарыг:
-Мандал сумын Билиг ДБ сургуулийн Захирал, математикийн багш Р.Цолмон
-Сүхбаатар сумын 3 дугаар сургуулийн багш С.Мөнх-Эрдэнэ
-Мандал сумын Билиг ДБ сургуулийн багш Д.Тодмагнай тус тус тэргүүллээ.
Аймгийн Засаг даргын зүгээс Улсын олимпиадад оролцох багш сурагчдын зардлыг шийдвэрлэж оюун билгийг нь дэмжиж ажиллах юм.
Багш, сурагчиддаа амжилт хүсье.