ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА-2022
Өнөөдөр Сэлэнгэ аймагт Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах волейболын тэмцээн албан ёсоор эхэлж нээлтээ хийлээ.
Энэ удаагийн тэмцээнд 19 аймаг, 3 дүүрэг, 18 клубын эрэгтэй эмэгтэй нийт 64 багийн 1536 тамирчид оролцож байна.
Манай аймаг Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах волейболын тэмцээнийг орон нутагтаа ийнхүү 3 дахь удаагаа зохион байгуулан явуулж байна.
Тэмцээний нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, аймгийн Засаг даргын орлогч Ц.Рэгзэдмаа, Монголын Волейболын Холбооны Ерөнхийлөгч Ц.Чингарьд болон аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн удирдлагууд, баг тамирчид, багш дасгалжуулагчид, Сэлэнгэ аймгийн ахмад волейболчид, хөгжөөн дэмжигчид оролцлоо.
Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах волейболын тэмцээн 4-р сарын 05-12-ны өдрүүдэд явагдана.