"СЭЛЭНГЭ СТАРТ-АП” САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОХ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
Залуучуудын нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, бие даах чадвар болон орон нутгийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн аж ахуй эрхлэх бүтээлч, санал санаачлагыг дэмжих зорилгоор аймгийн Хөдөлмөр Эрхлэлтийн Зөвлөл 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Сэлэнгэ Start up” хөтөлбөрийг батлан гаргасан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж орон нутгийн төсвөөс 30.0 сая төгрөгийг батлуулсан.
Хөтөлбөрт Сэлэнгэ аймгийн байнгын оршин суугч 18-34 насны ажилгүй, ажил хийхэд бэлэн ажил идэвхтэй хайж байгаа болон аж ахуй эрхлэгч залуучуудын бүлэг хамрагдах боломжтой бөгөөд шилдэг “Старт-Ап” залуучуудын 3 хүртэлх бүлгийг сонгон шалгаруулж, 10.0 хүртэл сая төгрөгийн эргэн төлөх нөхцөлгүй санхүүгийн дэмжлэгийг олгоно.
Хөтөлбөрт хамрагдахыг хүссэн залуучуудын төслийг 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 05 дугаар сарын 10-ны хооронд сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн хүлээн авна.
Утас:70362530