"ОЮУ ТОЛГОЙ" КОМПАНИ УУЛ УУРХАЙН УЛМААС ЭВДЭРСЭН 340 ОРЧИМ ГА ГАЗРЫГ НӨХӨН СЭРГЭЭНЭ
"Оюу толгой" компани Ерөө сумын "Ялбагын гол"-д уул уурхайн улмаас эвдэрсэн 340 орчим га газрыг 2022-2025 оны хооронд нөхөн сэргээж, мод тарихаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газартай гурвалсан гэрээг байгууллаа.
Нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжүүдийг Оюу толгой компани сонгон шалгаруулах юм.
Тус газарт дахин нөхөн сэргээлт хийх нэрийдлээр газар ухуулахгүй бөгөөд алтыг нь аваад газрыг нь нөхөн сэргээгээгүй аж ахуйн нэгжүүдэд салбарын яамнаас хариуцлага тооцож, нөхөн төлбөрийг гаргуулна.