СЭЛЭНГЭ АЙМАГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫГ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛТАД УРЬЖ БАЙНА

 НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагаас “Монгол дахь дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож удирдах нь” төслийг зарлаж байна.

Төслийн зорилго: Энэхүү тэтгэлэгийн үндэслэл, зорилго нь дотоодын шилжин суурьшигчдыг эдийн засгийн хувьд чадавхижуулах, хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, шаардлагатай нөхцөлөөр хангах замаар орон нутгийн хөгжлийн хөтөлбөрт тусгагдсан тодорхой элементүүдийг хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлага, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлж, нөөц бололцоогоор хангах, шаардлагатай мэдээлэл, нийгэм-сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэхэд оршино.

Асуулт хүлээн авах эцсийн хугацаа:2022.05.25

Материал хүлээн авах эцсийн хугацаа:2022.05.30

Сонгон шалгаруулалтын дүн танилцуулах хугацаа:2022.06.05

Төсөл хэрэгжүүлж эхлэх хугацаа:2022.06.15

Төсөл хэрэгжүүлж дуусах хугацаа:2022.12.15

Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаар оруулж байна. Та бүхэн танилцаад идэвхитэй оролцоорой.

 Мөн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах утсаар холбогдоно уу.

 Үндэсний хөтөлбөрийн ажилтан: Ю.Оюунхишиг-99100804

 Төслийн ажилтан: Б.Халиун-99078811