ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН АНХААРАЛД

“Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой”, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 90, 91 жилийн ойн баяр наадам” 2022 оны 07 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд болно.

Иймд наадмын үеэр худалдаа, үйлчилгээ хийх хүсэлтэй худалдаа үйлчилгээ эрхлэгчид 2022 оны 07 дугаар сарын 7-ны өдөр Аймгийн Засаг даргын Тамгын газрын 111 тоот өрөөнд ирж бүртгүүлэн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 11.00 цагаас Аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын Их танхимд ирж зөвшөөрөл авна уу. Дараахь чиглэлээр худалдаа үйлчилгээний зөвшөөрөл өгнө. Үүнд:

1.Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр хуушуур, шорлог, савлагаатай бэлэн болсон стандартын шаардлага хангасан хоол, шарсан тахиа, зоогийн газар (Төрөл бүрийн хоол), Түргэн хоол (Бургер, хотдог, сэндвич, кимбаб, дөнер кебаб, шиш кебаб),

2.Төрөлжсөн барааны худалдааны чиглэлээрундаа, ус, мөстэй, мөсгүй кока кола, жимсний жүүс, барааны худалдаа (Нарны малгай, шил, шүхэр гэх мэт) хүнсний бүтээгдэхүүний, хүүхдийн тоглоомын худалдаа, зайрмаг, buble tea /бөмбөлөгтэй цай/, шейк, смүүти, кофе /олон төрөл/, хөөсөн чихэр, попкорн,

3.Үйлчилгээний чиглэлээр төрөл бүрийн хүүхдийн тоглоом (Машин, мотоцикл, усан зам, воган гэх мэт), сугалаа, гэрэл зураг авах, угаах, хөгжөөнт тоглоом

Бүрдүүлэх материал:

1.Аж ахуйн нэгжийн гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар

2.Тогооч, худалдагчийн мэргэжлийн үнэмлэх /Эх хувь болон канондах/

3.Үйлчилгээний ажилчид нь эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсаныг нотлох эрүүл мэндийн дэвтэр.

4.Барих гэрийн зураг

Жич:Хоол үйлдвэрлэл үйлчилгээ явуулах аж ахуйн нэгж, иргэднь эрүүл ахуйн шаардлага хангасан өнгө үзэмжтэй сайтай гэртэй, цагаан сүүдрэвчтэй, шалыг хулдаасалсан байх мөн хоол, хүнсэндээ хэрэглэж буй бүтээгдэхүүн нь шинжилгээний бичигтэй байх

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР