ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ХӨРГӨЛТИЙН СИСТЕМИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Аймгийн төв Сүхбаатар сумын худалдаа үйлчилгээний хамгийн том төв бол ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ТӨВ
Тус худалдааны төвийн түрээслэгчдээс халууны улирал дахь хөргөлтийн асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг удаа дараа тавьсаар ирсэн.
Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нийт түрээслэгчдийн эрүүл мэндийг тэргүүн эгнээнд тавьж, ажиллаж хөдөлмөрлөх таатай орчин нөхцлийг бүрдүүлэх үүднээс худалдааны төвийн хөргөлтийн системийн асуудлыг шийдвэрлэлээ.
Ийнхүү тус худалдааны төв 65.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хөргөлтийн системтэй болж түрээслэгч, үйлчлүүлэгчдийн худалдаа үйлчилгээ үзүүлэх таатай орчин нөхцөл бүрдэж байна.