МЭНДЧИЛГЭЭ
Жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдрийг ЮНЕСКО-гоос Дэлхийн багш нарын өдөр болгон зарласан бол Монгол Улс Багш нарын баярыг 1966 оноос эхлэн тэмдэглэж байна.
Хүүхэд багачуудаа эрдмийн оргил өөд хөтөлж тэднийг хүмүүжүүлэх, төлөвшүүлэх гэгээн үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэн ажиллаж буй үе үеийн сурган хүмүүжүүлэгчид, их эрдмийн өргөөтэй сэтгэл зүрхээрээ холбоотой нийт хүмүүстээ орчин цагийн боловсролын байгууллага үүссэний 101 дэх жил, Монголын багш нарын 56 дахь өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлж мэндчилье.
Номын цагаан буян дэлгэрч явах болтугай.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Нацагдоржийн ЛХАГВАДОРЖ