“ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ”-ҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛЛАА
Аймгийн Засаг даргын Тамгын газраас Хууль зүйн үндэсний хүрээлэн, Ханнс Зайделийн сантай хамтран “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд сумдын эрх зүйн хөтөчүүдийг чадавхжуулах сургалтад хамрууллаа.
Сургалтын сургагч багшаар Хууль зүйн ухааны Доктор /PhD/ проф Э.Батбаяр, Хууль зүйн ухааны Доктор /PhD/ дэд проф А.Алтанзул, Ахндах багш С.Ганцэцэг, ХЗҮХ-ийн сургалт хариуцсан мэргэжилтэн П.Аззаяа нар алба хаагчдад шинэ мэдлэг мэдээллийг олгов.
Сургалт маргааш байгаль орчны салбарын алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр үргэлжилнэ.