“ХИЛЧДИЙН ТҮШИГ БҮСГҮЙЧҮҮД” УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Сэлэнгэ аймагт байрлах Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн нэрэмжит хилийн цэргийн 0101 дүгээр анги 09 дүгээр сарыг "Гэр бүлийн сар" болгон зарлажээ. Тус арга хэмжээнийхээ хүрээнд алба хаагчдын гэр бүлээс хүүхэд асрах чөлөөтэй болон бусад байгууллагад ажиллаж байгаа эмэгтэйчүүдийг хүлээн авч, уулзалт зохион байгуулсан байна.
Уулзалтаар хилчин хүний ажил мэргэжлийн онцлог, ангийн үйл ажиллагаа, алба хаагчдын нийгмийн асуудлын чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ангийн захирагч хурандаа О.Батгэрэл мэдээлэл хийж, ангийн офицеруудын зөвлөлөөс алба хаагчдын хүүхэд харах өрөөний гадна талбайг тохижуулан, ангийн эмэгтэйчүүдийн зөвлөлд хүлээлгэн өгчээ. Уулзалт арга хэмжээний төгсгөлд ангийн алба хаагчид болон уулзалтад оролцсон эмэгтэйчүүдийн дунд нөхөрсөг гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж, шагнаж урамшуулсан байна.