ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
Сүхбаатар сумын УТ-ний Лабратори 4-р сургуулийн 30 жилийн ой энэ онд тохиож байна. 1991 онд тухайн үеийн Боловсролын хэлтсийн даргаар ажиллаж байсан /АБТА/ Д.Цэдэв багшийн санаачлагаар Байгалийн шинжлэл, техникийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай сургууль үүсэн байгуулагдаж байсан түүхтэй.
Өдгөө 1100 гаруй хүүхэдтэй УТ-ний сургууль болтлоо өргөжин хөгжиж олон мянган шавь нартаа эрдэм мэдлэг түгээн түүхээ бүтээж байна.
Энэхүү сургуулийн 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд анхны захирал "Д.Цэдэвийн амьдралын түүхэн замнал, боловсролд оруулсан хувь нэмэр, залгамж холбоо" сэдэвт эрдэм шинжилгээний хурал АЗДТГ-ын хурлын их танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус хуралд Д.Цэдэв захирлын төрсөн ах Д.Жамсран багш, хүү Ц.Мөнхжаргал, Ц.Мөнхбаяр, хамт ажиллаж байсан үе үеийн багш, ажилтан, удирдлагуудын төлөөлөл, Сэлэнгэ аймгийн ЕБС-иуд болон СӨБ-н байгууллагын төлөөллүүд, сургуулийн төгсөгчид, суралцагчид оролцож эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.