ТҮР ХАМГААЛАХ БАЙРТАЙ БОЛЛОО
Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран "Цэцэглэн хөгжсөн, сөрөг нөлөөнд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийг 2019 оноос хэрэгжүүлж байгаа.
Төслийн хүрээнд Сэлэнгэ, Сүхбаатар, Увс аймаг, Налайх, Сонгинохайрхан дүүрэгт гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хүүхэд, эмэгтэйчүүдийг түр хамгаалах жишиг байр байгуулахаар төлөвлөгдсөн.
Өнөөдөр Сэлэнгэ аймгийн төвд баригдсан 8 ортой түр хамгаалах байрыг орон нутагт албан ёсоор хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга П.Нарантуяа, Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтсийн дарга Ч.Гүнждагва, аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Батжаргал, Цагдаагийн газрын дарга Б.Ганхуяг, төсөл хэрэгжүүлэх нэгжийн төлөөлөл оролцлоо.
Төслийн зүгээс 301.0 сая төгрөгийн санхүүжилтээр өргөтгөл, засвар, иж бүрэн тохижилтыг хийгээд байна.
Орон нутгаас энэхүү төвийн үйл ажиллагааны зардалд 2022 онд 54.9 сая төгрөгийг төсөвлөсөн.