АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ШААМАР СУМЫГ ХАЛААЛТ ДУЛААНААР ХАНГАГЧ УУРЫН ЗУУХНУУДЫН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА
Өнөөдөр аймгийн Онцгой комиссын дарга Н.Лхагвадорж сум орон нутгийн халаалт дулааныг хангагч уурын зуухнуудын нөхцөл байдал, халаалтаа өгч эхэлсэн эсэхтэй танилцаж Шаамар, Алтанбулаг сум, Дулаанхаан тосгонд ажиллалаа.
Шаамар сумын иргэдээс аймгийн санал өргөдөл гомдол хүлээн авах тусгай дугаарын утас болон бичгээр халаалт дулаан хугацаандаа ирэхгүй байна гэсэн гомдол ихээр ирээд байгаа.
Шаамар сумын хувьд сумын төвдөө 2 уурын зуухтай бөгөөд МСҮТ-ийг халаадаг уурын зуух халаалтаа эхлүүлэн үйл ажиллагаагаа жигдрүүлж байна. Бусад байгууллагуудыг халаадаг нөгөө зуух нь зарим тохиргоогоо тааруулж байгаагаас халаалтаа эхлүүлж амжаагүй өнөөдөр халаалтаа өгнө гэдгээ хэлж байлаа. Дулаанхаан тосгонд халаалт эхэлсэн байна. Тосгоны Захирагч Ганболд орон нутгаас шаардлагатай бүх зүйлээ хийсэн гэдгээ хэллээ.
Аймгийн Онцгой комиссын дарга Н.Лхагвадорж:”АОК-ын өмнөх хурлаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт бүрэн хангагдаагүй байна гээд халаалт дулаан цаг хугацаандаа очиж, бүх хэрэглэгчид дулаанаа авсан байх ёстой байтал сургууль, цэцэрлэг гээд бага насны хүүхдүүд олонтой сургалтын байгууллага, хүн эмнэлэгт халаалт одоог хүртэл очоогүй байгаад хатуу анхааруулга өгч өнөө маргаашдаа багтаж маш түргэн хугацаанд халаалтаа өгч үйл ажиллагаагаа жигдрүүлэхийг дулаанаар хангагч уурын зуухны удирдлагад, халаалт дулаан ямар байгааг өдөр бүр байгууллагуудаар явж шалгаж үзэж байхыг сум, тосгоны удирдлагад тус тус үүрэг болголоо.