МЭНДЧИЛГЭЭ
Эх орон, аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын МОД БОЛОВСРУУЛАХ КОМБИНАТЫН ажилтан ажилчид, тэдний ар гэрийнхэн, хамтран зүтгэгчид, тус үйлдвэртэй ажил амьдралаараа холбоотой нийт хүмүүстээ 60 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлж мэндчилье.
Их хөдөлмөрийн эзэд та бүхний буян заяа дээшээ байж, үйлс бүхэн тань дэлгэрч явах болтугай.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Нацагдоржийн ЛХАГВАДОРЖ