МЭНДЧИЛГЭЭ
Оюун ухаан, танин мэдэхүй, гоо зүйн их гэгээрлийг хүн арддаа түгээгч өөдөө заяатай өгөөж баян Сэлэнгэ нутгийнхаа нийт зохиолч, яруу найрагч, утга зохиолыг шимтэн сонирхогч та бүхэндээ МЗЭ-ийн Сэлэнгэ аймаг дахь салбар үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлж мэндчилье.
Түмэн олноо соён гэгээрүүлэгч нийт бүтээн туурвигч та бүхний билэг авьяас ундарч явах болтугай.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.ЛХАГВАДОРЖ