“ХАВДРЫН ЦОГЦ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИШИГ ТӨВ”-ТЭЙ БОЛНО
"Хавдар судлалын тулгамдсан асуудал-2022" 16 дах удаагийн эрдэм шинжилгээний хурал өнгөрөгч 7 хоногт Улаанбаатар хотноо болж, энэ үеэр Сэлэнгэ аймаг хорт хавдраас урьдчилан сэргийлж эрт илрүүлэх, тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд "Хавдрын цогц тусламж үйлчилгээг орон нутагт хөгжүүлж, жишиг төв бий болгох" хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
“Хавдрын цогц тусламж үйлчилгээний жишиг төв” бий болсноор ард иргэд хавдрын тусламж үйлчилгээг орон нутагтаа хугацаа алдалгүй авах боломжтой болно.