ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН-ҮХРИЙН МАХАН СТЕЙК
Алтанбулаг сумын “Хүч Агро” ХХК нь Олон Улсын стандартад нийцсэн мах махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргадаг аж ахуйн нэгж. Тус аж ахуйн нэгж стандартад нийцсэн сайн чанарын үхрийн махаар шинэ шинэлэг шийдэл бүхий 16 нэр төрлийн СТЕЙК-үүдийг орчин үеийн сав баглаа боодолтойгоор худалдаанд гаргаж байна.
“Органик фермээс шууд таны гар дээр” уриатайгаар Сэлэнгэ нутгийнхаа брэнд бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэн ажиллаж байгаа хамт олонд ажлын амжилт хүсье.
Та бүхэн “Хүч Агро” ХХК-ийн бүтээгдэхүүн үйлчилгээг "HUCHU premium beef/дээд зэрэглэлийн үхрийн мах" пейжид зочилж танилцан, орон нутгийн үйлдвэрлэлээ дэмжиж хамтран ажиллаарай.