УИХ-ААС БАТАЛСАН 36-Р ТОГТООЛЫН БОДЛОГО, АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХҮЛЭЭН АВЛАА
МУ-ын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх, Ч.Даваабаяр УИХ-ААС БАТАЛСАН 36-Р ТОГТООЛЫН БОДЛОГО, АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ аймгийн ЗДТГ-т танилцуулж, аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржид “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолыг хүлээлгэн өглөө.
Тэрээр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “ХҮНСНИЙ ХАНГАМЖ АЮУЛГҮЙ БАЙДАЛ” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН”-д Сэлэнгэчүүд магнайлан оролцоно гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлж амжилт хүслээ.
Энэ тогтоолыг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн даган мөрдөж эхэлсэн.