СЭЛЭНГИЙН ИРГЭД УЛААН-ҮҮД ХОТ ДАХЬ БУЙ ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ХАВДРЫН ЭМНЭЛГЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
Энэ сарын 21-ний өдөр аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үүд хотод шинээр ашиглалтад орж буй Цөмийн энергийн хавдрын эмнэлгийн нээлтийн үйл ажиллагаанд урилгаар оролцлоо.
Нээлтийн арга хэмжээний үеэр олон улсын эрдэм шинжилгээний зөвлөгөөн зохион байгуулагдаж аймгийн дарга оролцогч нарт баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Сэлэнгэ аймгийн иргэдийг тус эмнэлгийн үзлэг оношлогоонд хөнгөлөлттэй үнээр хамруулах, хамтын ажиллагааны хүрээнд олон талт арга хэмжээ зохион байгуулахаар санал солилцон эрүүл мэндийн салбарт хамтран ажиллахаар тохиролцлоо.
Энэхүү Цөмийн энергийн хавдрын эмнэлэг нь ОХУ-д цөөхөн байдаг бөгөөд олон жил судлагдсан эмчилгээний үр дүн өндөр, анагаах ухааны салбар дахь шинэ технологи болж байгаа юм.