АЙМГИЙН ҮСЧИН, ГОО ЗАСАЛЧИД “ҮНДЭСНИЙ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ҮСЧИН, ГОО ЗАСАЛЧ, ХУМС ДИЗАЙН УРЛАЛЫН 25 ДУГААР ИХ НААДАМ”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Монголын Үсчин, гоо засалчдын Холбооноос Орхон аймагт зохион байгуулсан “Үндэсний аварга шалгаруулах үсчин, гоо засалч, хумс дизайн урлалын 25 дугаар их наадам”-д Сүхбаатар, Мандал сумдын 29 үсчин, гоо засалчид оролцож, “Эмэгтэй креатив хэлбэржүүлэлтийн төрөл”-д Мандал сумын “Димонд” салоны эрхлэгч Г.Цэрмаа “Алтан медаль”, “Эрэгтэй зураглалтай засалтын төрөл”-д “Варбер” салоны үсчин Н.Баяртогтох “Алтан медаль”, Сүхбаатар сумын “Эрэгтэй зураглалтай засалтын төрөл”-д Б.Анхзаяа “Мөнгөн медаль”, “Эмэгтэй креатив хэлбэржүүлэлтийн төрөл”-д Д.Батсүрэн “Мөнгөн медаль”, “Бие дээрх уран зураглалын төрөл”-д Б.Үүрийнтуяа “Тусгай байр”-ны шагналуудыг хүртэж, орчин үеийн шинэ үсний засалт, нүүрэн дээр зурах технологи, хумсны урлал, үйлчилгээний ур чадварыг харилцан суралцаж, энэ жилийн үс, гоо сайхны чиг хандлага, өвөрмөц урсгалуудыг нэвтрүүлэх мэдээллийг олж авсан арга хэмжээ боллоо.