ҮР ТАРИАНЫ ХУРААЛТ 91.6 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

10-р сарын 24-ний өдрийн байдлаар аймгийн хэмжээнд 122.3 мянган га талбайд хураалт хийн 162.1 мянган тонн үр тариа хураан авч ургац хураалт 91.6 хувьтай явагдаж байна.

-Улаанбуудай 117.2 мянган га талбайгаас 157.3 мянган тонн,

-Бусад үр тариа 5018 га талбайгаас 4898 тонн,

-Тэжээлийн ургамал 4365 га талбайгаас 9510 тонн,

-Тосны ургамал 39.1 мянган га талбайгаас 17.7 мянган тонн,  

-Төмс 2089 га талбайгаас 25.6 мянган тонн,

-Хүнсний ногоо 3391.3 га талбайгаас 42.8 мянган тонн ургац хураан аваад байна.

Улаанбуудайн борлуулалт ХААДСанд 5057.05 тонн, Гурилын үйлдвэрт 45833.72 тонн, Тэжээлд 2715.2 тонн, Спиртэд 1040 тонныг тус тус борлуулаад байгаа бол үтрэм дээр 74607.1 тонн улаанбуудай байна.