ЧИНГИС ХААНЫ ЭШ ХӨРГИЙГ ХҮНДЭТГЭН ЗАЛЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 сарын 11-ний өдрийн "Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай" 159 дүгээр Зарлигийн дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын “Ёслол хүндэтгэлийн танхим”-д Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн заллаа.
Нийт төр төсвийн байгууллагууд, Монгол хүн, айл өрх бүр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байхыг уриалъя.