“БИЧИЛ УУРХАЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
“Бичил уурхайн эрх зүйн зохицуулалт” сэдэвт сургалтыг Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны хамтарсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулж байна.
Тус сургалтын зорилго Засгийн газрын 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 296 дугаар тогтоолоор баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох” журмын 9.1.4 болон 11.1.2-д заасан бичил уурхайн эрх зүйн зохицуулалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нөхөн сэргээлтийн болон бичил уурхайгаар олборлох бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлон, оролцогчдод шинэ мэдээлэл олгоход оршиж байгаа юм.
Сургалтад бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй нөхөрлөл, хоршооны гишүүд хамрагдаж байгаа бөгөөд сургалт маргааш үргэлжлэн явагдана.