“СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР” ЭХЭЛЛЭЭ
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг хангах зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Соёлын бүтээлч сар” нэг өнгө төрх, нэгдмэл агуулгын хүрээнд үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, түүх соёлоо сурталчлан таниулах, соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалаар дамжуулан орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах эрхэм зорилгын дор өнөөдөр нээлтээ хийлээ.
“Соёлын бүтээлч сар”-ыг аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж албан ёсоор нээж, аймгийн төвийн төр төсвийн байгууллагуудын төлөөлөл нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.
Энэхүү үйл ажиллагааг өргөн цар хүрээгээр харж, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэн, хамтарч нэгдэн, үр дүнтэйгээр зохион байгуулахыг нийт байгууллагууддаа уриалъя.